ЭМЯ: Франц улсын иргэний биеийн байдал ХҮНДЭВТЭР БАЙНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Коронавирусээр өвчилсөн 57 настай Франц улсын  иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ХӨСҮТ-д авчран, эмчилгээ хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ЭМЯ-наас яг одоо өвчтөний биеийн байдал болон бусад цаг үеийн шинэчлэгдсэн мэдээлэл өгч байна.

Франц улсын иргэнийг өнөөдөр өглөө 09.38 цагт ХӨСҮТ-д авчирчээ.

Тухайн иргэнийг Улаанбаатарт авчрахад тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа гэсэн мэдээллийг ЭМЯ өгч байна.

Top