Сүүлийн 24 цагийн байдлаар Итали улсад коронавирусний 1797 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 10 149 болжээ. Эдгэрсэн хүний тоо 1004 бол нас барагсдын тоо 631 болжээ.
Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте улс орондоо болох товтой урлаг, спортын арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргахдаа “Дахиж хугацаа алдаж болохгүй. Халдвар авагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас барагсдын тоо ч өссөөр байна. Италийнхаа төлөө бид золиос хийх ёстой. Үүний тулд бид илүү хатуу, хариуцлагатай шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо” гэж мэдэгдсэн юм.