ШУУД: Хотоос гарах зөвшөөрөл хүссэн иргэд НОБГ-ын гадна дугаарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Нийслэл хотоос гарах зөвшөөрөл хүссэн иргэд Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-ын гадна дугаарлаж, дараалал үүсгэж байгаа талаарх мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.

Монголд амьдардаг франц иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг хаасан.

НОБГ-ын гадна ирсэн иргэд ажлын болон хувийн шаардлагаар Улаанбаатарт ирсэн, гэнэт шийдвэр гарсан тул орон нутаг руу гаа явж чадахгүйд хүрч байна гэдгийг тайлбарлаж байлаа. Тэд хувийн нөхцөл байдлынхаа талаар албаны хүмүүст тайлбарлаж, хот хооронд зорчих зөвшөөрөл хүсэж байна. Иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн шалтгаантай тул өргөдөл, хүсэлт гаргахаас өөр аргагүй байна гэж тайлбарлаж байлаа. 


ШУУД ҮЗЭХ
 

Top