LIVE СУРВАЛЖИЛГА: Хөдөлгөөн буурчээ - Яг одоо Улаанбаатарт

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Коронавирусний халдварын тохиолдол Монголд эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хаах, Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах, мөн зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох зэрэг шаардлагатай арга хэмжээг өчигдрөөс /2020.03.11/ эхлэн авсан билээ.

Мөн олон байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнууддаа цахимаар ажиллах боломж олгох зэргээр дор бүрнээ зохицуулалт хийж байна. 

Яг одоо буюу гуравдугаар сарын 11-ний 15:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын замын болон иргэдийн хөдөлгөөн ямар байгааг энэхүү шууд дамжуулалтаар харуулахыг зорилоо.

Мөн онцгой нөхцөл байдалд төрийн албан хаагчид хэрхэн ажиллаж байгаа талаар газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна. 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top