Өмнөд Солонгосын хөвгүүдийн BIGBANG хамтлагийн дуучин Сынри энэ сарын 9-нд цэрэгт явлаа. Уг нь од дуучдыг шүтэн бишрэгчид нь олноор цуглан, гаргаж өгдөг ч сүүлийн хэдэн жил мөрийтэй тоглоом, биеэ үнэлэгчдийг зуучилсан зэрэг маш олон хэрэгт шалгагдаж байгаа түүнийг үдэхээр хүн ирсэнгүй.
Сынри сэтгүүлчдийн асуултад хариулалгүй, бөхийж ёслоод цэргийн ангийн хаалгаар орлоо.
Уг нь тэр өнгөрсөн оны гуравдугаар сард армид очих ёстой байсан ч мөрдөн шалгалт үргэлжилж байсан тул алба хааж чадаагүй.
Сынри Канвондо мужийн “Хөх Од” хэмээх явган цэргийн дивизэд алба хаана. Түүний хэргийг үргэлжлүүлэн, Цэргийн шүүхээр хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
муу боожгойгооор баас зөөлгүүлэх хэрэгтэй