Солонгос судлаач эрдэмтэн, төгсөгч, оюутнууд хандивын аянд нэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Монгол Улс БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоож, гадаад бодлогодоо “Гуравдагч хөрш” хэмээн тунхагласан түнш орны нэг билээ.

Хоёр орны орчин цагийн харилцааны 30 жилийн ой тохиож буй энэ онд COVID 19 шинэ коронавирусний халдварын эсрэг тэмцэж байгаа БНСУ-ын иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой “Хичээгээрэй! Солонгос орон” хандивын аяныг Монголын Солонгос судлалыг хөгжүүлэх холбоо (ССХХ)-ны гишүүдээс санаачлан 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс энэ сарын 9-ний хооронд зохион байгуулжээ.

Тус хандивын аянд ССХХ-ны гишүүн Монголын их дээд сургуулийн солонгос судлалын багш, судлаачид болон Монголын дунд сургуулийн солонгос хэлний багш нарын холбоо зэрэг байгууллага хамт олон, МУИС, ШУТИС зэрэг их дээд сургуульд суралцаж солонгос хэл, солонгос судлалын мэргэжил эзэмшсэн үе үеийн төгсөгч, оюутнууд, бусад дэмжигч хувь хүмүүс идэвхтэй оролцсон байна.

Хандивын аянаар нийт 202 хүний 9 сая 65530 төгрөгийн хандив цугласныг өнөөдөр Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан БНСУ-ын Улаан загалмайн нийгэмлэгт шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top