КОВИД-19: Италид оршуулгын ёслол хийхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Итали улсад Шинэ төрлийн коронавирусний дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан онц байдал зарлаад байна.

Тус улсын мужуудад Ломбарди – 4189, Эмилия Романя - 1180, Венето - 670, Пиемонте - 366, Марке - 272, Тоскана - 166, Кампания – 101, Лацио – 87, Лигурия – 78, Фриуля Венеция Жулиа – 57, Сициль – 53, Пулия – 40, Умбрия – 26, Тренто – 23, Абруццо – 17, Молисе - 14, Сардини - 11, Болцано - 9, Калабрия - 9, Аоста – 9, Басиликата - 4 тохиолдол тус тус бүтгэгдээд байна.

Италийн Засгийн газраас коронавирусын халдварын тархалтыг бууруулах зорилгоор бүсчилсэн, тусгай арга хэмжээ авах тухай шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсээр байна. 


1. Улаан бүс
 

  • Ломбарди мужийн бүх хотууд,
  • Эмилия Романя мужийн Модена, Режио-Эмилия, Парма, Пиаченца,
  • Марке мужийн Римини, Песаро-Урбино,
  • Пиемонте мужийн Асти, Аллесандриа, Новара, Вербано, Кюсио-Оссола, Верчелли,
  • Венето мужийн Падова, Тревисо, Венец
  • Улаан бүсэд хамаарч буй хотуудад орох гарах хөдөлгөөнийг бүрэн хорьсон бөгөөд онцгой тохиолдолд тухайн муж, хотын захирамжийн дагуу зорчих эрх олгоно.
  •  Бүх шатны сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллага, их, дээд сургуулиудын хичээлийг 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоосон.
  •  Урлаг, соёлын арга хэмжээ, кино театр, музей, спорт цогцолборын үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан найр хурим, оршуулгын ёслол хийхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон.
  • Спортын тэмцээнүүдийг хаалттай журмаар үзэгчгүй явуулна.
  • Бар, ресторанаар үйлчлүүлэгчдийн хооронд 1 метрээс ойргүй зайг хадгалах байдлаар 06:00-18:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах ба дээрх журмыг биелүүлээгүй тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэж, торгох арга хэмжээ авна.
  • Худалдааны төвүүд амралтын өдрүүдэд ажиллана.
  • Ажил олгогч нар боломжтой тохиолдолд ажилчиддаа ээлжийн амралтыг нь өгөх гэсэн шийдвэрүүдийг гаргажээ.


2. Италийн бусад муж, хотуудад бүх шатны сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллага, их, дээд сургуулиудын хичээлийг 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зогсоосон. Сургуулиас болон боловсролын чиглэлээр зохион байгуулагдах аяллыг 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хориглосон.
 

  •  Урлаг соёлын арга хэмжээний нээлт, кино театр, музей зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг түр хугацаанд түтгэлзүүлсэн.
     
  •  Бар, ресторан, спорт цогцолбор, бассейн үүнтэй ойролцоо үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газрууд нээлттэй ба үйлчлүүлэгчдийн хооронд 1 метрээс ойргүй зайг хадгалж үйлчилгээ авах, түргэн тусламжийн хүлээлгийн өрөөнд хамаатан садан, ойр дотны өвчтэй хүнээ эргэх, орохыг хориглосон.
     
  •  Аялал жуулчлалаар явахыг түр хугацаанд хязгаарлах, иргэний болон шашны үйл ажиллагаа, найр, хурим, оршуулгийн ёслол хийхийг Италийн бүх муж, хотуудад хориглосон.
     
  •  Эрүүл мэндийн салбарын хурал, уулзалт арга хэмжээг зохион байгуулахыг түтгэлзүүлсэн.
     

 Олон нийтийн тээврийн хэрэгсэл, такси компаниуд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, сүүлийн 14 хоног улаан бүсэд хамаарах хотуудад зорчсон иргэд өөрийн харьяалагдах Үндэсний эрүүл мэндийг хамгаалах төв (ASL)-д хандахыг зөвлөж байна.

Дээрх тогтоолыг дагаж мөрдөөгүй иргэнийг 3 сар хүртэл хугацаагаар саатуулах болон 206 хүртэл евроны торгууль тавина.

Монгол Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр Монгол Улс, БНСУ хоорондын болон Монгол Улс, Япон Улс хоорондын бүх нислэг, мөн Улаанбаатар -Эрхүү - Улаанбаатар, Улаанбаатар – Улаан – Үүд - Улаанбаатар чиглэлийн бүх нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл түр хугацаагаар зогсоосон байсныг гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна.

Ялангуяа Итали болон Европын хил залгаа орнуудад халдварт өвчний тархалт өндөр хурдацтай нэмэгдэж, суугаа оронд хөл хорио тогтоон эрүүл мэндийн онц байдал үүссэн тул Итали Улсад оршин сууж буй иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах шаардлагатай гэж үзээд байна.

Top