Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. 63 настай жүжигчин Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австрали улсад ирсэн байх үедээ ядарч, ханиалгаж, өвдсөн тул шинжилгээ өгчээ. Харамсалтай нь, түүний шинжилгээний хариу эерэг буюу COVID-19 халдвартай болох нь тогтоогдож гарсан байна.
Үүний дараа Том Хэнкс эхнэр Рита Уилсонтай хамт халдвар авснаа өөрөө албан ёсоор мэдэгдсэн ба бусдад халдвар тараахгүй байх үүднээс өөрсдийгөө тусгаарлан, нөхцөл байдлын талаар мэдээлнэ гэдгээ олон нийтийн сүлжээнд мэдэгджээ.
Лхагва гарагт буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар Австрали улсад шинэ коронавирусийн 120 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.