БНСУ-аас Монголд ирэх иргэдийг 2020.03.13-ны 18:00 цаг хүртэл бүртгэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12


Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу өнөөдөр болон маргааш /2020.03.12, 13/ дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэхээр болжээ.

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлнэ.

ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Эмнэлгийн хяналтад байдаг иргэд
 

  • Эмнэлгийн нотлох баримт бичгүүд


Жирэмсэн эх
 

  • Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.
  • Эмнэлгийн магадлагаа


Бага насны хүүхэд
 

  • 0-14 насны хүүхэд. (Эцэг, эхийн аль нэгийн хамт)


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
 

  • Нотлох баримт бичиг


Өндөр настан

  • Эмэгтэй 55 ба түүнээс дээш настай
  • Эрэгтэй 60 ба түүнээс дээш настай


ХЭЗЭЭ БҮРТГЭХ ВЭ?
 

Бүртгэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас эхэлж 3 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт хаана.


ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
 

Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ.

Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부,

Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia.


АНХААРАХ ЗҮЙЛС!

 

  • Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/
     
  • Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.
     
  • ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. 3 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй.
     
  • Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно.
     
  • Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.
     
  • Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаад улсын иргэдийг 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул зөвхөн БНСУ-д богино хугацааны визтэй байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг бүртгэнэ.
     
  • Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.
     

Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top