Тэдний ажлыг хүндлээрэй, 24 цагаар БЭЛЭН БАЙДАЛД ажиллаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Коронавирусний халдвараас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд цагдаа, онцгой байдал, эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагынхан 24 цагийн турш тасралтгүй ажил үүргээ гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах хяналтын 1020 цэгт цагдаа, дотоодын цэргийн 897 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвийн 2409 ажилтан, алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Тухайлбал, улсын хэмжээнд нийтийн хэв журам сахиулах чиглэлээр
 

  • Явган эргүүлийн 113 чиглэлд 173 алба хаагч
  • Авто эргүүлийн 23 чиглэлд 46 алба хаагч
  • Нийслэл, орон нутгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах хяналтын 1020 цэгт цагдаа, дотоодын цэргийн 897 алба хаагч ажиллаж байна. 


Хяналтын цэгээр нийслэл хот руу 4216 тээврийн хэрэгсэлтэй 11.892 хүн нэвтрэн орж, 2783 тээврийн хэрэгслээр 7700 хүн гарч, нийт 6999 тээврийн хэрэгсэл 19.592 хүнийг шалган нэвтрүүлсэн байна. 

Эдгээр нь албан томилолттой 419, эмнэлэгийн 139, гачигдалтай 208, ачаа тээврийн 1450 тээврийн хэрэгсэл байжээ. 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top