САЙН МЭДЭЭ: БНХАУ халдварын оргил үе дууссаныг мэдэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

БНХАУ-ын Эрүүл мэндийн хороо шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгааны халдварын оргил үе дууссаныг мэдэгдлээ. 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлөөс өнөөдөр /2020.03.12/ хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “Гуравдугаар сарын 11-ний өдрийн 24:00 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрлээ. Ухань хот (Хубэй муж)-аас бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд долоон шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүний зургаа нь гадаадаас хилээр нэвтэрсэн иргэд байсан. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчний халдварын оргил үе өнгөрснийг харуулж байна” хэмээн онцлов.

Цаашид цар тахалын тархалтыг бага түвшинд хадгалахын тулд эмчилгээ, оношилгоог тэргүүн эгнээнд тавьж, хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoc(182.160.36.30) 2020 оны 03 сарын 13

monhiin horsh oron zygeer bolson bol ashgyi dee taiban baij boloh niee

0  |  0
zochin(202.9.46.151) 2020 оны 03 сарын 14

Hyataduudiin vndsen hool dalain bvteegdrhvvn bolohoor itgehed berh manai ugsun 30000 honiig usguh heregtei mal doro l usdug svv de

1  |  0
Зочин(202.9.46.217) 2020 оны 03 сарын 13

Хэдий хүртэл хужаагаас болж дэлхий нийтээрээ хохирох юм? Өмнөх Сарс ч бас өмнө зүгийн хужаа нараас одоо энэ тахал ч бас хужаагаас. Сарьсан багваахай элдвийн зэрлэг амьтан идэхээ хэзээ болих юм? Хэзээ ямар нэг тахал гарахад нууж газар авахуулаад дэлхийгээр нэг тараадгаа болих вэ? Энэ удаагийнхыг нь зүгээр өнгөрүүлэхгүй хужаагаас хохирлын бүх зардлыг гаргуулах хэрэгтэй. Терроризмоос юугаараа ялгаатай юм!!!! ....ууртай монголоос

1  |  2
зочин(202.9.46.217) 2020 оны 03 сарын 12

үхсэн нохойн оцгор

1  |  1
Top