Англи иргэний шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарлаа гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдээллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Коронавирус илрэн, эмчлэгдэж байгаа франц иргэнтэй онгоцонд хамт сууж ирсэн Их Британийн иргэнээс авсан сорьцыг өчигдөр /2020.03.12/ 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч, лабораторид шилжүүлсэн.

Тэгвэл одоо Увс аймагт  байгаа англи хүний коронавирусний шинжилгээ СӨРӨГ буюу халдваргүй гэж гарсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Тэрбээр утсаар, мессежээр асууж лавлаж байсан олон хүнд фэйсбүүкээрээ дамжуулаад хариу өгч байгаа нь энэ аж.

Top