Зарим ББСБ зээлийн нөхцөлөө ӨӨРЧИЛЖ, эргэн төлөлтийг ХОЙШЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Банк бус санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгч байгууллагууд болон хувь харилцагчдад учирч болох эрсдлүүдийг боломжит хэмжээнд бууруулах зорилгоор зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн эргэн төлөлтийн нөхцөл өөрчлөх, үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах, зарим шимтгэл хураамжаа тэглэх зэргээр ажиллаж, уриалга гаргаж эхэлжээ.

Сануулахад, коронавирустэй холбоотойгоор эдийн засагт үүссэн нөхцөл байдал иргэд, аж ахуйн нэгжийн төлбөрийн чадварт дарамт үүсгэж байгааг ойлгож байна гэсэн байр суурийг Сангийн сайд илэрхийлсэн. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн  бодлоготой уялдуулаад  зээлийн хүүн дээр тодорхой хэмжээний өөрчлөлт хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ Арилжааны банкуудын холбооны тэргүүн мэдэгдээд байгаа юм.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 13

zov arga hemjee avchee

0  |  0
Top