Доналд Трамп: Олимпыг нэг жилээр хойшлуулж болох юм

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп олимпын наадмыг хойшлуулах тухай ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Ингэснээр дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдээс анх удаагаа олимпын наадмыг хойшлуулахыг уриалсан улстөрч боллоо.

“Энэ бол зүгээр л миний санаа. Магадгүй нэг жилээр хойшлуулж болох юм. Боломжит эрсдэлээс сэргийлэх ёстой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ярьжээ.

Японы Олимпын яамнаас хойшлуулах боломж олимпын наадмыг зохион байгуулах дүрэмд байдаг тухай мэдэгдсэн ч хойшлуулахгүйгээр зохион байгуулах ёстой гэж үзэж буй юм.

“Би АНУ-ын Ерөнхийлөгчийг ойлгож байна. Гэхдээ Олон улсын олимпын хороо, Олимпын наадмыг зохион байгуулах хороо албан ёсоор энэ асуудлыг хэлэлцэж эхлээгүй” гэж Японы Олимпын сайд Сейко Хашимото ярьсан байна.

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг цуцлахгүй товлосон хугацаанд зохион байгуулна гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Top