Д.Нямхүү: Өвчтөн Монголын эмч нарт итгэж байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Монгол Улсад шинэ коронавирус буюу “КОВИД-19”-ийн анхны тохиолдол энэ сарын 10-нд Франц улсын иргэнээс илэрсэн билээ. Тухайн иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлаж байгаад гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д авчран, эмчилгээ хийж эхлээд байгаа юм.

Тэгвэл шинэ коронавирусний халдвар авсан нь эхний шинжилгээгээр батлагдсан Франц иргэнд ХӨСҮТ-ийн ажилчид давтан шинжилгээ хийсэн байна.

Давтан шинжилгээний хариу болон Франц улсын иргэний биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө. 
 


Тэрбээр “Франц иргэнд давтан шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон. Эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Тухайн иргэн ар гэрийнхэн болон ЭСЯ-тайгаа холбогдсон. Франц явахгүй. Эндээ эмчлүүлмээр байна гэж хэлсэн. Сэтгэл санаа нь тайван байгаа. Бидний эмчилгээнд итгэж байгаагаа илэрхийлж байгаа нь эмч нарт маань урам өгч байна. Эмчилгээ зөв хийгдэж байгаа учраас биеийн байдал нь хэвийн байгаа. Бид өвчтөний гол үзүүлэлтүүдийг байнга хянаж байна. 36.5 хэмийн халуунтай байгаа. Эмчилгээ зөв явагдаж байгааг тухайн иргэн өөрөө ч мэдэрч байгаа” гэв.

Top