Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хурээнд "Цалин хөлсний улсын үзлэг"-ийг зохион байгуулах шийдвэрийгХөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргалаа.
Тус үзлэгийг уул уурхай, ашигт малтмал, эрчим хүч, барилга, зам тээвэр, холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан бүх аймаг, нийслэлд явуулах юм.
Энэхүү улсын үзлэгээр аж ахуйн нэгж байгууллагад цалин хөлсний талаар гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, хамтын гэрээний хэрэгжилтэд үзлэг хийж дүгнэлт өгөх юм байна. Хэрвээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосон зэрэг зөрчил дутагдал илэрвэл газар дээр нь засч арилгуулах, цалин хөлсний асуудлыг хамтын гэрээгээр зохицуулах ажлыг чиглэлээр зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох талаар санал, хүсэлт авах зорилгоор энэхүү улсын үзлэгийг зохион байгуулж байгаа ажээ.
Улсын үзлэг хийх бүрэлдэхүүнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ажил олгогч эдийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд багтжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )