ЖДҮ-ийн зээлийн төлбөрийг 2020.06.30 хүртэл ТҮР ХОЙШЛУУЛЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулж, зохицуулалт хийх тухай

“COVID-19” шинэ коронавирусын тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүү, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс зургаадугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот шийдвэр гарлаа.

Дээрх хөнгөлөлтөнд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болно.

Шинэ коронавирусын тархалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ info@smefund.gov.mn цахим хаягаар болон шуудангаар илгээж биечлэн ирэх шаардлагагүй болохыг анхааруулж байна.

Жич: Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 99897557 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Togsoo(64.119.16.234) 2020 оны 03 сарын 14

Unxeer xvn chanargui xvmvvs yuma ard irged naanaas zeel avaagui shde ipotek 8% tsalingiin zeell business zeel avsan bga teriigee tur zogsoogoohee yamar sonin shiidver ve gaixaad baix yum

0  |  0
Хөгийн ухна(182.160.33.18) 2020 оны 03 сарын 14

Новшнууд өөрсдийнхөө авсан зээлд хориг гаргавуу. Хүү нь жилийн 3хувь. Биднийх жилийн 24хувь. Сонгуулиар ард түмэн нэгийг нь ч сонгхгүйгээ мэдээрээ

0  |  0
зочин(66.181.161.117) 2020 оны 03 сарын 13

ИЧИХ НҮҮРТЭЙ ЭРҮҮЛ УХААНТАЙ БАЙГААЧ. ТЭР ЖДҮ-г ЧИНЬ ЭГЭЛ ЖИРИЙН ХҮМҮҮС АВЧ ЧАДДАГГҮЙ ЮМ. ЭГЭЛ ХҮМҮҮС ЦАЛИНГИЙН ЗЭЭЛЭЭР АМЬДАРДАГ ЮМ. ТЭР ЗЭЭЛИЙГ НЬ 2 САР ЦАРЦААЖ ӨГВӨЛ ТҮМЭН ОЛОН БАЯРЛАХ БАЙХ. КӨВХӨН ЖДҮ ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ Л ХЭТЭРХИЙ БАРАГ Л ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛЖ БУЙ АЛБАН ТУШААЛТНУУД МЭТ САНАГДАЖ БАЙНА\n

0  |  0
Чулуунаа(64.119.20.91) 2020 оны 03 сарын 13

За болиочээ ард иргэдийнхээ зээлийг зосоохгүй байж та нар ичээч арай шүү зээлээ түр зогсооё

0  |  0
зочин(59.153.112.172) 2020 оны 03 сарын 13

МАНгаруудийн өөрсдөө авсан зээл шүүдээ

0  |  0
Jason(202.179.27.180) 2020 оны 03 сарын 13

firday 13 night

0  |  0
Зочин(182.160.0.52) 2020 оны 03 сарын 14

Арай дэндүү юмаа. Хүүгүй шахуу наад сангийнхаа зээлийг биш Арилжааны банкнуудаас 20-иос доошгүй ХЭТ ӨНДӨР хүүтэй авсан жижиг дунд бизнесиын зээлэн дээр арга хэмжээ авсан бол шударга болох байлаа. Наад сангийн зээл чинь албан тушаалтнуудад л олддог зээл шүү дээ. Дандаа өөрсдийгөө бодох юм.

2  |  0
Зочин(122.201.22.97) 2020 оны 03 сарын 13

Өө за бүүр эрхлүүлчих юмаа.Боль боль.Жилийн 3%,5% авчихаад юу вэ.Зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж ил тод мэдээл.Бууз хийнэ гээд 270.0 сая зээл авсан газар ч байгаа.Бууз хийхэд 270.0 саяг яг юунд зарцуулахын.

2  |  0
Zochin (103.212.119.246) 2020 оны 03 сарын 14

Biznessiin zeel avsan irged bid zeelee ch tolj chadahgui nohtsol baidaltai bolchihood 1 togrognii orloggui bolchihood suuj bna. Bid yah estoi ve??????

2  |  0
зочин(202.9.46.217) 2020 оны 03 сарын 13

ЖДҮчид даварчих юм байна доо. Гэтэл авто ломбардууд төлбөрөө алдангитай нь авч байна. Яг өнөөдөр төлбөр төллөө.

2  |  0
Top