БНСУ-аас ирэх 252 иргэнийг тусгаарлах байртай ЯГ ОДОО танилцаж байна

2020 оны 03 сарын 14

Маргааш буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн БНСУ, Япон болон Европын зарим улс орнуудаас захиалгат нислэгээр Монгол Улсын иргэнээ татан авна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар яг одоо тусгаарлах байруудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж байна. Эхний ээлжинд БНСУ-аас ирэх 252 иргэнийг Олон Улсын Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 9 километрийн зайд орших байранд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангажээ.

 

Top