ЭМЯ: Тархвар судлаачдаар ахлуулсан 15 баг нэмж байгууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш 107 хоног буюу 30 дахь амралтын өдрөө ажиллаж байна.

Өнөөдөр /2020.03.14/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эрсдлийн үeийн мэдээлэл, харилцаа холбооны багтай хамтран ДЭМБ-ын байгууллагын зөвлөмжийн дагуу коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэхэд орон гэрт, ажлын байранд, нийтийн тээврийн хэрэгслэлд хэрхэн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх талаар зөвлөмжийг боловсруулж дууслаа.

Мөн коронавируст халдварын голомтод тандалт судалгаа, шуурхай хариу арга хэмжээ авах Талбарын тархвар судлаачдаар ахлуулсан 95 хүний бүрэлдэхүүнтэй 15 багийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмж байгууллаа

Энэ үeэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица ирж, ажилтнуудтай уулзлаа. 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(78.142.19.43) 2020 оны 03 сарын 14

ЭМЯ-НЫ МЭДЭГДЭЛ: Хурган дарга хөл хорионоос оргосонд бид буруугүй

1  |  0
хуцан дарга,(142.44.133.94) 2020 оны 03 сарын 14

Яамны хэвлэл мэдээллийн алба ингээд бичнэ гэхэд итгэхэд хэцүү байна. Одоо сайд нь хуцан дарга, ерөнхий сайд нь бухан дарга, ерөнхийлөгч нь азарган дарга гэж бичиж болохнээ

2  |  0
Зочин(202.9.47.8) 2020 оны 03 сарын 14

Эвий эвий

2  |  0
Top