South China Morning Post-ийн мэдээлснээр Хятадад коронавирусний анхны тохиолдол 2019 оны арваннэгдүгээр сард илэрчээ. Хубэй мужийн 55 настай иргэн шинэ өвчин буюу коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон байна.
Үүнээс хойш Хятадын эрүүл мэндийн байгууллагаас энэ төрлийн вирусний халдвар авсан хүмүүсийг олон нийтэд мэдэгдэлгүйгээр бүртгэж эхэлжээ. Сарын хугацаанд өдөр бүр халдвар авсан хүний тоо 1-5-аар нэмэгдсэн байж. Ингээд арванхоёрдугаар сарын 15-н гэхэд халдвар авсан хүмүүсийн тоо 27-д хүрсэн бол үүнээс тав хоногийн дараагаар 60 болон огцом өсөж, улмаар 2020 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд 381 болжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага арванхоёрдугаар сарын 8-нд Хятадад коронавирусний халдвар авсан анхны тохиолдол илэрсэн гэж бүртгэж авсан юм. Мөн арванхоёрдугаар сарын 30-нд хятад эмч Ли Вэн Лян WeChat олон нийтийн сүлжээнд шинэ SARS-тай төстэй шинэ өвчин гарсныг анх мэдээлжээ.
Эмчийн энэхүү мэдэгдлийг орон нутгийн удирдлага эхэндээ “хий хоосон цуурхал тараагч” хэмээн хүлээн авч, буруутгасан. Гэвч хэдхэн хоногийн дараагаар хүлээн зөвшөөрөхөд хүрсэн юм. Харин эмч Ли Вэн Лян хоёрдугаар сарын 6-нд коронавирусний халдвараар нас баржээ.
Гуравдугаар сарын 11-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэхүү халдварын тархалтыг тооцож үзээд цар тахал хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.
ЭХ СУРВАЛЖ: South China Morning Post