Берлин, Москвагаас тусгай нислэгээр ирэх иргэдийн АНХААРАЛД

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон.

Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэхээр тасалбараа авсан иргэд өнөөдрийн /2020.03.15/ 15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулах ёстойг анхаарна уу. 

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц маргааш буюу гуравдугаар сарын 16-ны өглөө Улаанбаатараас хөөрнө. 


ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХДӨӨ ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРААРАЙ
 

Шинэ коронавирусний дэгдэлт гарсан улс орноос эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 14 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.
 

  • Иргэдийг 14 хоног тусгаарлах байр /Эмнэлэг,сувиллын газар/, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 700000 төгрөг,
  • Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлагдах бол 40000 төгрөг буюу нийт 560000 төгрөг
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 420000 төгрөг байна.


Доорх загварын дагуу дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

Жич: Холбогдох мэдээллийг 18001105, 51-262022, 318277, 263354 тоот утаснаас лавлах боломжтой.  

Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү!
 


ХОЛБООТОЙ МЭДЭЭ
 

БНСУ-аас тусгай нислэгээр ирэх иргэдийн АНХААРАЛД

БНСУ, Япон болон Европт байгаа монгол иргэдээ авчрах тусгай нислэгүүдийн хуваарь 

Эхний ээлжний иргэдийг авчрах нислэгийг маргааш 07.45 цагт хийнэ

БНСУ-аас ирэх эхний нислэгт бүртгэгдсэн ИРГЭДИЙН НЭРС

БНСУ-аас ирэх иргэд 14:00 цагаас өмнө суудлаа баталгаажуулна уу!

БНСУ-аас ирэх иргэдийг тусгаарлах байрны төлбөрөө төлсөн тохиолдолд онгоцонд суулгана

 

Top