ЭМЯ: ДЭМБ эмчилгээ, оношилгооны ШИНЭ УДИРДАМЖ гаргалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн  ээлжит мэдээллээ хийж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ажилтан О.Ариунтуяа мэдээлэл хийлээ. Гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар коронавирусний халдвар 13 оронд шинээр бүртгэгджээ. Халдварын тохиолдол 9769-өөр нэмэгдэж, 24 цагийн дотор 438 хүн нас баржээ. Дэлхийн хэмжээнд нийт нас баралт 5393  болсон байна. 

Коронавирусний халдварын гол цөм нь Европ тив болж байна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ, соёл, урлагийн арга хэмжээ, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, зайлшгүй хэрэгцээ шаардлага бүхий газруудыг ажиллуулж байна.

Итали, Испани, Иран гэсэн гурван улсад сүүлийн 24 цагийн байдлаар 1000-2500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавирусний халдварыг эрт тодорхойлох, эрт илрүүлэхэд чиглэсэн эмчилгээний шинэ удирдамж гаргасан гэсэн мэдээллийг өглөө.

 

Top