Тусгаарлах байрны төлбөрөө ATM-ээр төлсөн иргэд яаралтай холбогдоно уу

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээллийг бичээгүйн улмаас хэн, хаанаас, ямар зориулалтаар мөнгө хийснийг мэдэх боломжгүй байна.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд 51-263583, 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад яаралтай холбогдоно уу.

Top