Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2020.03.16/ өглөөний 08:00 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр Монгол Улсын 231 иргэн эх орондоо ирлээ.
Иргэдийн биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хувиарлан тээвэрлэжээ.
Өчигдөр 16:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо ирсэн талаар бид мэдээлсэн.
Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана. Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шалгалтын байцаагч нар хийж гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10:00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна. Москва-Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр нэг удаагийн нислэг гүйцэтгэнэ.
Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Eleg zurhnees uyatai eh orondoo tavtai moril! 14 honogiin deglemee duusgaad ahin 14 honogiin geriin deglem barimtlaarai!
eh orondoo tavtai moril..