АНУ-д олон нийтийн арга хэмжээг 8 долоо хоногийн хугацаанд зогсоож магадгүй

2020 оны 03 сарын 16

АНУ-д коронавирусний  батлагдсан  тохиолдол 3000 давж, 61 хүн нас бараад байна. Уг вирусээр амиа алдсан хүмүүсийн 25 нь Вашингтоны Киркланд дахь Асрамжийн газарт байсан хүмүүс аж.

АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвүүдийн зүгээс найман долоо хоногийн турш 50 болон түүнээс дээш хүнтэй олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах нь эрсдэлтэй гэсэн зөвлөмжийг өгч буйг CNN мэдээллээ.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтан хэлэхдээ “Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг найман долоо хоногийн хугацаанд цуцалж, онлайнаар шийдвэрлэх боломжуудыг ашиглах хэрэгтэй” гэжээ.

Top