Коронавирусний халдвар эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор дэлхийн улс орнуудад спортын арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гарч байгаа билээ. Тэгвэл уг вирусний голомт болох БНХАУ лигүүдээ сэргээж эхэллээ.
Ирэх сарын 2-ноос сагсанбөмбөгийн лигээ сэргээн үргэлжлүүлэхээр болсон тул нутаг руугаа буюу АНУ руу буцаад байсан сагсанбөмбөгчдийг эргэн ирэхийг шаардсан бичиг илгээжээ. Лигийн 20 багийн тоглолтуудыг үзэгчгүй зохион байгуулах аж.
БНХАУ-ын лигт АНУ-ын 40 орчим сагсанбөмбөгч тоглодог. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард нутаг буцсан юм. Гаднын легионерууд БНХАУ-д эргэж ирээд 14 хоног тусгаарлагдах ёстой тул сагсанбөмбөгчдийг аль болох хурдан эргэн ирэхийг сануулж байгаа аж.
Шаардсан хугацаанд сагсанбөмбөгчид буцаж ирэхгүй бол БНХАУ-ын нутаг дэвсгэрт тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь бүх насаар нь хориглох юм байна.