БНСУ-д байгаа иргэд цахимаар ВИЗ СУНГУУЛАХ боломжтой боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ВИЗ СУНГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

1. Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан. Иммигрэйшн-тэй тохирсны дагуу 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар (цахим хуудсаар дугаар эхэлж авна) авч8 өөрийн биеэр очих, эсвэл https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визээ сунгалтаа мэдүүлэх боломжтой.

ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ, АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ.


Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал
 

  • Гадаад паспорт
  • Анкет /통합신청서-г дараах холбоосоос татах. https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt
  • Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт
  • 2/26-3/28-ны хооронд явах нисэх онгоцны тийз
  • БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар (оочирын дугаар) авна. https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt


Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд
 

  • БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудсаны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой. https://www.hikorea.go.kr/pt/CvlapplInfoDetailR_en.pt…
  • Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерын мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна.
  • Иргэд цаашид ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 холбогдоно уу.
  • Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.
     

2. БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан ОЮУТАН өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Таны сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас “http://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do”-аас мэдээлэл авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top