Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ээлжит өнөөдрийн /2020.03.17/ мэдээллээ хийлээ
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Юуны түрүүнд гуравдугаар сарын 2-нд ирсэн Франц иргэний хавьтлын ойрын тохиолдлууд бүгд сөрөг гарсан гэдгийг хэлье. Халдвар илрээгүй. Гэхдээ иргэдийн тусгаарлагдах хугацаа дуусаагүй байгаа.
Энэ сарын 15-нд ХӨСҮТ-д тусгаарласан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарласан нэг хүний шинжилгээний хариу гарсан. Хоёр тохиолдол хоёулаа сөрөг буюу халдваргүй гарсан. Гуравдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тандалт судалгаа хийгдэж байна.
Онгоцоор ирсэн иргэдийн тухай ярья. Коронавирусний халдвар батлагдсан саяын гурван тохиолдлоос бусад хүнийг ажиглалтад аваад ажиллаж байна. Халдвар авсан манай улсын гурван иргэн 37, 50, 60 гаруй насны эмэгтэйчүүд байна. Түргэн оношлуур ашиглаж, 43 хүн дээр шинжилгээ хийж үзсэн. Бүгд сөрөг гарсан. Ийм түргэн оношлуур байгаа нь ажлыг хөнгөвчлөх сайн талтай байна.
Мөн нэг зүйлийг ярья. Халдвар илэрлээ гэхэд халдвараа ялгах, тусгаарлах, шинжилгээ авах гээд эмч нарт ажил их бий. Гэтэл хэвлэлийнхэн утасдаж, ачаалал үүсгэж байна. Бид тогтсон цагтаа бүх мэдээллээ тодорхой хүргэж ажиллаж байгаа.
Ажил ид өрнөж байгаа энэ үед хэвлэлийнхэн маш олноороо утастдаг. Мэдээллийг нэг цагийн өмнө мэдээллэх бус хариуг нягтлах нь чухал байдаг. Ажил ихтэй байгаа үед цаг уралдан мэдээлэл авах гэж утас руу залгах нь ажилд саад учруулж байгааг ойлгох хэрэгтэй байна. Нэг цагийн өмнө мэдээллийг гаргаснаараа хэнд ашигтай юм. Тэнд ажиллаж байгаа ганцхан надаас мэдээлэл авах гэж шалгааж байгаа бус бусад мэргэжилнүүдээс ч мэдээлэл авах гэж хандаж байна. ЭМЯ-аас өгдөг 11:00 цагийн мэдээллийг хүлээх хэрэгтэй. Ингэж мэдээллийг түрүүлж авах гэж ажиллаж, төвөг учруулж байгаа хүмүүсийг олж хариуцлага ярих ёстой” гэлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга. Д.Нарангэрэл “Анхнаасаа мэдээллийг нэг урсгалаар өгөх бодлого барьж байгаа. Тиймээс та бүхэн эмч нарын ажилд төвөг учруулахгүй байхыг хүсье. Дэлхийн улс орнуудад илрүүлэлт, тусгаарлалтад авах нь чухал гэж үзэж байгаа. Иргэд эв нэгдэлтэй байж, айж сандрахгүй тайван байх хэрэгтэй” гэв.
Сэтгэгдэл ( 8 )
Hebleliinhen ajild saad bolohoor boliocheee.Yalangua heden Mikrofon barisan muhud,zuragclaach nar.
МАНАЙХАН МУНДАГ БАЙГАА НЯМХҮҮ ЭМЧ БРАВОООО
ХӨСҮТ БОЛОН УОК НЯМХҮҮ ЭМЧ БУСАД БҮХ ЭМЧ АЖИЛЧИД ХҮЧНИЙ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ТЭЭВРИЙНХЭН НИСЭХИЙНХЭН ГААЛИЙНХАН БҮГДЭЭРЭЭ МУНДАГ БРАВОООООО
Mundag baigaa shuu tor zasag. Bayarlaad hanashgui. Ovdson humuus mini hurdan edgeerei amjilt ta nar mini bosood irnee goy shuu
Монголын засгийн газар , онцгой комисс бахдмаар сайн ажиллаж байна баяр хүргэе. Монголын алтан гартай эмч, эмнэлгийн ажилтнуудад гүн талархал дэвшүүлэе
яагаад халуунтай хүнийг онгоцонд халдваргүй хүмүүстэй хамт суулгасаныг л гайхаад байна. Их л том ар талтай бол ийм юм хийнэ, жирийн хүн халуунтай бол суулгахгүй
Emch nartaa hvndrel bvv uchruulaach taiban ajlaa hiig bidnii toloo tsag vl hargalzaj ted ajillaj bgaa gedgiig bvv mart
хөсүт браво