Ковид-19 вирусийн тархалттай тэмцэх талаар Туркийн Засгийн газраас иргэний агаарын тээвэртэй холбогдуулан өнөөдөр /2020.03.17/ дараах нэмэлт шийдвэрийг гаргажээ.
Турк Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Ирланд, Египет Улсын хоорондын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэв.
Чингэснээр Турк Улс нийт 20 улстай иргэний агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Нислэг зогсоосон шийдвэрийн дарааллаар улсуудыг жагсаавал:
Хоёрдугаар сарын 5-наас БНХАУ,
Хоёрдугаар сарын 24-нөөс Иран,
Хоёрдугаар сарын 29-нөөс Ирак, Итали, Бүгд Найрамдах Солонгос Улс,
Гуравдугаар сарын 15-наас Австри, Бельги, Герман, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Франц, Швед,
Гуравдугаар сарын 17-ноос Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Ирланд, Египет Улстай агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоосон байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам