ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их, дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна.
Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон монгол иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхийг үүгээр мэдэгдэе.
Эдгээр хоёр боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй.
Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж, бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой.
1. Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс
Утас: +74992411548, +74956906792
Гар утас: +79162133247
И-мэйл хаяг: moscow12@mfa.gov.mn mongolconsul@gmail.com
Фэйсбүүк: Посольство Монголии в РФ
2. Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар
Утас: +7 3952 342295
Гар утас: +7 914 895 0528
И-мэйл хаяг: irkutsk@mfa.gov.mn
Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ
3. Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар
Утас: +7(3012)220499
Гар утас: +79516224225, +79025337213
И-мэйл хаяг: ulan-ude@mfa.gov.mn
Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ 2020.03.17
Сэтгэгдэл ( 5 )
Өө хө Увсаар орж ирэх нь
Taxal geed zarlachixsan ene ovchnii yed xaldvartai gazraas xaldvargyi,xaldvartai gazraas xaldvartai gazar luu xodolgoond oroltsoj oorsdiigoo zamdaa ersdeld oruulj baigaa ene xymyyst teeverlelt bolood xodolgoond oroltsoj boloxgyig xeleed ogox zovlood ogox mergejliin emch nar alga gej yy !!
Shuud karantilah bailgvi dee
Орж ирсэн хүмүүсийг заавал крантилах уу\n
Орж ирж бгаа иргэд оюутаныг заавал 14 хоног крантилах уу.