Коронавирусний эрсдэл улам бүр нэмэгдэж, тодорхой бус байдал үргэлжилж байгаа учраас сургуулиудыг зуны амралтаас өмнө нээх боломж бүрдэхгүй нь гэж АНУ-ын Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом мэдэгдлээ.
Тус мужид хамаарах оюутан, сурагчдын тоо 6.1 сая юм. Гэвин Ньюсом хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Энэ хичээлийн жилийн үлдсэн хугацаанд сургуулиуд хэвийн байдлаар үйл ажиллагаа явуулахад бэрхшээл тулгарч байна. Тиймээс би та бүхнийг төөрөгдүүлэлгүй, бодит нөхцөл байдлыг мэдээлэхийг чухалчилж байна. Сургуулиудын үйл ажиллагааг хэзээнээс нээхийг урьдчилан хэлэх боломжгүй байна” хэмээн нийт эцэг, эхчүүдэд хандан хэллээ.
Сануулахад, Калифорни муж улсын хэмжээнд 250-аас олон хүн цугларсан арга хэмжээнүүдийг цуцлах захирамжийг тэрбээр гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )