Истанбул-Улаанбаатар чиглэлийн OM7161 дугаартай тусгай нислэг “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд гуравдугаар сарын 19-ний 01:22 цагт газардсан гэх мэдээлэл байна.
Тус нислэгээр нийт 252 иргэн эх орондоо ирнэ гэсэн урьдчилсан мэдээллийг ЗТХЯ-наас өгч байсан. Тэдгээр иргэдийг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэх ажлыг “Хараацайн жигүүр” ХХК, “Тахилт транс” ХХК, “Автобус-5” ХХК-иудын нийт 8 автобусаар гүйцэтгэжээ.
Өмнөх гурван удаагийн тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг мөн хувийн хэвшлийн дээрх гурван компанийн автобусаар тээвэрлэсэн бөгөөд хүнд хэцүү нөхцөлд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, эх оронч, эрэлхэг зориг гарган, өндөржүүлсэн бэлэн байдалд сайн дураараа тээвэрлэлтийг гүйцэтгэж буй компаниудад талархаж буйгаа ЗТХЯ-наас илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Irsen humuusin nets bgayu
Улс орноо сайхан хөгжүүлцгээе залуусаа, ийм сайхан эх оронтой бид алзахгүй ээ
bayarlalaa.bvgd ervvl enh baih boltugai,
ene setguulchdiin niited tawij bgaa medeeleliig haynadaggyi um yy? eswel haynasan ni bas medleggyi humuus bdag um yy! ehnii vg ni l aldaatai bh um! arai um aaa , iim baij bas 4 dehi zasaglal gene vv ...... dendvv!
Bayarlalaa ta buhend\n
Iim hund tsag ued buu bariad daisantai tulaldsanaas oortsgui eh oronch, er zorig gangaj buid ni irgen hunii huvid tuilaas talarhaj nudnii nulims garah gej bn shuu