“Турк улсаас хүнд эмгэгтэй хүүхэд ирээгүй, тэндээ эмчлүүлж байгаа”

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.19/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө. 


Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн хугацаанд нийт 2975 хүнийг тусгаарлалтад авч ажилласан. Өнөөдрийн байдлаар 1706 иргэнийг тусгаарлалтад аваад байна. Сэжигтэй тохиолдол гэж үзэн, 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, 300 иргэний хариу сөрөг гарсан. Дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байна.

Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 хүн ирсэн. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарласан. Бусад иргэдийг "Зүчи", "Бага баян", "Асралтмед" эмнэлэгт тусгаарлан, ажиглалтад авлаа.

Сэтгүүлчид өчигдөр асууж байсан учир мэдээлэх зүйтэй байх. Тархи, зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй.

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид юун дээр анхаарч ажиллах вэ гэдэг асуудлаар зөвлөлдөнө.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өчигдөр цахим сургалт авсан. БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дурдвал, эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт оношлох эмчлэх чиглэлд анхаарсан байна. Өвчтөнүүдийг маш хүнд, хүнд, дунд, хөнгөн хэмээн ангилж эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь хөнгөн болон дунд ангилалд багтаж байгаа өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн " гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ хүнээс сэтгүүлчи(66.181.169.162) 2020 оны 03 сарын 19

Энэ хүнээс сэтгүүлчид асуугаад байгаа учраас хариулж байна шүү дээ. Бидний төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийг авгай энэ тэр гэж бичиж байгаа энэ мулгуу гэж нэрээ бичсэн хүн юмыг жаахан ойлгож сур л даа

1  |  0
зочин(124.158.77.9) 2020 оны 03 сарын 19

хорионд байгаа хүмүүст эргэлт оруулж хэрэггүй шүү. ахуйн замаар халдана ш дээ. 14 хоног тэвчээчээ

1  |  0
mulguu(202.9.46.198) 2020 оны 03 сарын 19

ирээгүй хүүхдийн өвчний тухай хичнээн их яривдаа авгай минь

0  |  0
Top