Галт тэргэнд ажиллаж байгаа эмч нар 2 цаг тутамд зорчигчдын халууныг үзэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Галт тэргээр зорчихдоо бусдын болон өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд халдвар хамгааллыг сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүхийг ЗТХЯ-наас анхааруулж байна.

Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа аж.

Мөн УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа ба 2 цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг нарийвчилсан хуваарийн дагуу ажиллаж байгаа юм байна.

Зорчигчийн галт тэргээр халуурсан болон амны хаалтгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх шаардлага тавьж, аялалд явж буй зорчигчийн вагоныг ариутгалын тусгай бодисоор ариутгаж, цэвэрлэгээг 3 цаг тутамд хийж байна гэлээ.

Түүнчлэн ариутгал хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээр Улаанбаатарт байрлах Зорчигчийн Вагон депод галт тэрэгний гадна болон дотор халдваргүйтгэлийг тогтмол хийж буй аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2020 оны 03 сарын 20

ингэж л байж энэ аюулт өвчнөөс сэргийлэнэ гадаадаас энэ вирустай хүн оруулж ирж маш буруу зүйл хийсэн

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 19

mundag bainaa

0  |  0
Top