БНСУ-ын Засгийн газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр /2020.03.19/ 00.00 цагаас эхлэн гадаад улсаас ирж буй гадаад, дотоодын бүх зорчигчдыг тусгай журмын дагуу хилээр шалган нэвтрүүлэхээр шийдвэрлэв.
Үүнд:
БНСУ-д ашиглах утасны дугаар, оршин суух хаягаа заавал бичнэ. Хилийн байцаагч мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаж нягтлах бөгөөд холбоо барих утасны дугаар байхгүй эсвэл мэдүүлэг зөрүүтэй бол хил нэвтрүүлэхгүй.
Зорчигчид өөрийн ашиглаж буй ухаалаг гар утсанд эрүүл мэндийн аппликейшныг суулгаж, эрүүл мэндийн байдлаа 14 хоногийн хугацаанд өдөр бүр уг аппликейшнээр дамжуулан мэдээлнэ. Тухайн зорчигчид өвчний анхны шинж тэмдэг 2 өдөр дараалан илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс холбогдох арга хэмжээ авна.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Сэтгэгдэл ( 0 )