Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд Та бүхэнд хандан дараах уриалгыг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад:

"Монголчууд аа, ард иргэд ээ!

Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ.

Титэмт вирусний халдвар монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус илүү хариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна.
Хүнс болон шатахууны хангалт сайн байгаа, хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй тул цуурхал, хов ярианд автахгүйгээр албан ёсны мэдээлэл, албаны эх сурвалжийн түгээж буй мэдээ баримтад л итгэхийг онцгойлон уриалах байна.
Монголчууд бид эртнээс цар тахлын үед халдвар тархах бүх нөхцөлийг хумих аргаар буюу хөл хорих, ариун цэврийн дэглэмийг чанд сахих зэргээр тэмцэж, давж ирсэн уламжлалтай. Та бүхнийг өвгөдөөс уламжилсан дэг журмын дагуу тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя.

Хөл хорио, тусгаарлалтад байгаа иргэд эмч, сувилагч, онцгой байдлын ажилтнуудын шаардлагыг чанд биелүүлж, хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг уриалж, бас шаардаж байна.

Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй. Нийт ард түмний эрүүл амьдралын тусын тулд хүн бүр сахилга баттай, хариуцлагатай байж, халдварыг тархаахгүй байх цаг иржээ. Энэ бол монгол хүн бүр бусдынхаа өмнө хүлээх хатуу үүрэг юм. Мөн ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.

Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна. Та бүхэн чадна.

Нийтээрээ хичээгээрэй!!!" гэжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(119.40.103.6) 2020 оны 03 сарын 20

Монгол улсад ЗӨВХӨН монгол УХААН л чухал гэдгийг Ерөхийлөгч маань харуулж байна даа

0  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 03 сарын 20

Xorio tseeriin juram dyrmiig mordoj,ontsiin shaardlaggyi bol gaduur byy gartsgaa xymyysee ingesneeree ta byxen ooriigoo ch xamgaalj,emnelegiin ajilchidiin ajliig xongolox bolno!

1  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 03 сарын 19

Braboooo,yamr mundag hun bee ,getel Ebii ,Erdenee 2 iim ued ichihgui heruul hiigeed l bh um.Ter buduun darga nertei Redenee uls daa ard tumendee hubi nemer r handib oruulj ter olon amraltin gazruudaa tusgaarlaltin humust uguurei hoo! Songuuli,monguuli yamai l bn shuu

0  |  0
. (92.45.251.226) 2020 оны 03 сарын 19

Eronhiilogch guai horionoos garaagvi bga yum uu

0  |  1
Зочин(202.9.46.198) 2020 оны 03 сарын 20

Covid 19 тэй холбоотой мэдээнүүдийн коммент хэсгийг нээхийг шаардаж байна❗ USA ямар ч хэрэг болж байсан хэзээ ч коммент хэсгийг хаадаггүй. Ард түмний мэдэх эрх саналаа солилцох эрхэнд ядаж халдмааргүй байна.

0  |  1
Top