Ерөнхий консул Ч.Куланда Тусгаарлах байрнаас ЗУРВАС бичлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч.Куланда энэ сарын 17-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, журмын дагуу тусгаарлагдсан юм. Тэрбээр Тусгаарлах байрны нөхцөл байдлын талаар өөрийн сэтгэгдлээ бичсэнийг уншигчдадаа хуваалцаж байна. Жич: Хувь хүний сэтгэгдэл тул редакцийн засвар хийгээгүй болно.


ТУСГААРЛАХ БАЙР

Уулан дундах (цонхоор уулнаас өөр харагдах зүйлгүй) тусгаарлах байранд ирээд 4 дахь өглөөг угтаж байна. Онгоцноос буугаад автобусанд шилжиж суунгуутаа өөрийн эрхгүй тэнхээгүй болчих шиг болсон. Тэгсэн мөртлөа шийр зааж, автобусанд голдуу ахмад насныхан байсныг л анзаарааский. Автобусны урьд цагдаагийн машин!! Онгоцонд цурам хийгээгүй болоод ч тэр үү автуусны найгалтанд жаахан зүүрмэглэмэр болж. Хоноглох газраа хүрчээ.
 

Битүү цагаан тоноглолтой хүмүүс угтаж байна. “Нэр дуудна. Нэрсийн дагуу буугаарай” гэнэ. Гэвч настангууд шууд босоод суудлын голоор таг зогсчихов. Автобусан дотор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгжрээский. Нэр нь дуудагдсан хүн тэдний хажуугаар зөрөх боломжгүй, тэг зогсолт!! Хүлээн авч буй тал “Суудалдаа суугаарай, нэр дуудахаар бууж ирээрэй”. No шүү, зөрүүд хөгшчүүл “бууж өгсөнгүй”. 20 орчим минут болсны дараа хүлээн авагч тал аргагүй байдалтай эвлэрч, “Таны нэр хэн билээ” гэж хүмүүсийг буулгаж эхлэв. Журам ёсоор явагдаагүй нь улмаас нилээн хүлээлт үүсэв. Буулаа, газар гишгэлээ. Тусгаарлах байранд нэвтэрлээ. Тосч авсан бүсгүйчүүд “одоо та маскаа авч болно”. Бурхан минь, юу гэсэн бэ! Би итгэж ядан дахин дахин тодруулав. “Болноо, одоо та маскаа авч болно” гэж бүсгүйчүүд нийлж байгаад хариулах нь тэр. Амны хаалтаа салгаж, зориулалтын сав руу хаяв.
 

Өрөөнд 4-үүлээ оров. Бие засах өрөөнд тавьсан савтай Санитолыг үнсэхээ шахав. Японд ариутгалын бараа ховордож, барьж ирсэн жижигхэн гар ариутгагчаа харамлан, хайрлан хэрэглэж явсан юм. Бид авч ирсэн эд зүйлс, өрөөний тавилга хэрэгсэлээ САНИТОЛ-оор гялс ариутгаад авлаа. Сувилагч нь байна гэж өөрийгөө танилцуулсан битүү цагаан хувцастай эмэгтэй орж ирж, эрүүл мэндийн болон биеийн дулааны тэмдэглэл бичих 2 хуудас цаас өгч, хоолны хуваарь дэг журам танилцуулав. Үндсэндээ бид хоол хүргэх 2 хүнээс өөр хүний бараа харахгүй байгаа. Хоолны цаг дөхөөд ирэхлээр аяга тавагаа гаргаж тавихыг дотоод сүлжээгээр зарлана.

Төдөлгүй хоол түгээгч хаалганы цоож тайлж, бид хаалганы дэргэд дахь ширээн дээр аяга тавгаа гаргана. Хоол хүргэгчид хоолоо таваглаж дуусаад, ширээн дээрх тавагтай хоолыг өрөөнд оруулсны дараа биднийг түгжинэ. Өдөрт 5 удаа аяга таваг гаргах, хоолтой тавгийг өрөөнд оруулах ажил явагдана. Хоол түгээх үндсэн зарчим нэг иймэрхүү. Хоолны амт чанар бол BEST. 
 

 

14 хоногийн дараа бөв бөөрөнхий мярайлаг эгчийг танихгүй баларав даа, Та нар минь. Өдөрт 2 удаа биеийн дулаан хэмжиж, зориулалтын хуудсанд тэмдэглээд, эмчид утсаар мэдэгдэнэ. Өрөөгөө өөрсдөө цэвэрлэнэ. Цэвэрлэгээний бодис, хэрэглэл өгсөн байгаа. Өрөөний цэвэрлэгээ хийх нь миний хувьд хөдөлгөөний дутагдлаас хором ч болтугай ангижрах завшаан!! Дидиш телевизтэй, дотроо 00-той, аргыг нь олвол шүршүүрт орох боломжтой, цонхоор харагдах уултай, гадаанаа 24-н цагийн цагдаатай. Хннн дээр үед “үүдэндээ шкафтай, хоёр 00-той... “ гэж уяраасаар нилээдгүй хүнийг хохироосон байрны борлуулалтын реклам санаанд оров хэхэ. Энэ бол реклам биш, бодит байдлыг хэлж байгаа юм. Эндэхийн өглөөний сэрүүлэг нь гоё.

Цааш унших: https://www.facebook.com/kulanda.chonoi/posts/2848809831873523

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бямбаа(202.126.89.9) 2020 оны 03 сарын 22

Манайхан үнэхээр сайн ажиллаж байгаа юм байна Баяр хүргэ e

0  |  0
Иргэн(202.72.242.177) 2020 оны 03 сарын 20

Хүний эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зов гэж үнэн үг шүү.

0  |  0
Hehe(202.9.40.166) 2020 оны 03 сарын 22

Hehe zarim humuus neeree setgets n yaltchgui ymtai ymaa muulsan baival muulaad bn magthaar n magtaad bn geed l oorsdoo erno setgetsiin emnelegt ochih bolson oo anzaardag bolov uu ene ch bas ochin shuu

0  |  1
Зочин(202.126.88.61) 2020 оны 03 сарын 20

Ганц хүн ч гэсэн өөдрөг юм бичижээ

0  |  0
Адар(183.177.100.4) 2020 оны 03 сарын 20

Энэ хүн ямар гавьяа байгуулсан болоод ингэж магтаад байгаа юм шиг, ёгтлоод ч байгаа юм шиг зүйл бичээд суугаа юм бол? ерөөсөө зүгээр байж чадахгүй хүмүүс юм даа.\n

0  |  1
Zochin(110.19.212.10) 2020 оны 03 сарын 20

UOK EMY GHY MHEG TSEG sn ajillaj bna bayar hvrgie

0  |  0
зочин(202.126.88.187) 2020 оны 03 сарын 20

Баярлалаа.Бид биеэ биёэ хүндэтгэж тэвчээртэй байх ёстой.\nЭнэ ажилд дайлагдан ажиллаж байгаа хүмүүст ч зовлон жаргал аль аль нь байгаа бие биеэ хайрлая хүмүүсээ..!!!

1  |  0
зочин(49.0.135.38) 2020 оны 03 сарын 20

БАЯРЛАЛАА. ЭХ ОРОНДОО ИРСЭН ХОЙНО ӨЧҮҮХЭН ЗҮДРЭХ АСУУДАЛ БИШ ШҮҮ МИНИЙ МОНГОЛЧУУДАА. СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БАЙЖ ӨВЧНИЙГ ХАМТДАА ДАВЖ ЯЛАЛАЛТ БАЙГУУЛАХ ЦАГИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА. \n\n\n

2  |  0
z(64.119.22.34) 2020 оны 03 сарын 20

iim bgaa ni ta bugdig huleen avch bga ni saihan shu de mongol maani yamar bilee bukhii l zuild huleeltstei handan bga zuildee setgel hangaluun bh heregtei l de oor yaah ve bidnii bga zuil l ene gomdloh hereggui

1  |  0
zochin(122.201.23.84) 2020 оны 03 сарын 20

Баярлалаа. Үнэн байдлаа бичсэнд. Зарим хүмүүс ус, уух юм өгөхгүй байна гээд байсан ш дээ

2  |  0
Иргэн(202.9.40.185) 2020 оны 03 сарын 20

УОК, ЭМЯ-хан ажиллаж байна. Амжилт

1  |  0
зочин(64.119.22.189) 2020 оны 03 сарын 22

Энэ хүмүүс гавьяа байгуулаад эх үрүндоо ирж байгаа баатрууд биш гэдгээ ойлгох ёстой. Тусгаарлахад гарсан зардлаа бүрэн төлөх хэрэгтэй.

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 20

enenees ilyy yaj uilchlyyleh gesen um be…genetiin tohioldloor dendyy ih hyn tusgaarlana gedeg olon orond bolomjgui aimaar um ih baina shdee hogjiltei geed baigaa ornuud ch tusgaarlaj chadahgui gertee bai geed…maynga myangaaraa haldvarlaj bna, emchilgeech avch chadahgui hych hyrehgui baina…eh orondoo irsen chin ih um….soeltoi hymyys oilgono …soelgui bydyyleg um yzeegui umnuud l hel am gargaj tanil tal, darga zergeer dalailgaj huuli zorchij baigaa….

2  |  0
Иргэн(192.82.77.163) 2020 оны 03 сарын 20

Юм үзэж, нүд тайлсан хүн ийм байна. Боловсролгүй биеэ тоосон зарим нь байраа голж гомдол тэмцэл гаргаад байгаа дуулдах юм.

1  |  0
Иргэн(192.82.77.163) 2020 оны 03 сарын 19

Юм үзэж, нүд тайлсан хүн ийм байна. Боловсролгүй биеэ тоосон зарим нь байраа голж гомдол тэмцэл гаргаад байгаа дуулдах юм.

0  |  0
Zochin(59.153.113.150) 2020 оны 03 сарын 19

Эфизол хоолой сэрвэгнэж өвдөхийг

0  |  0
Дорж(2.132.80.51) 2020 оны 03 сарын 19

Ээжтэй хүн хэзээ ч үхэхгүй\nЭх оронтой хүн хэзээ ч ганцаардахгүй

0  |  0
Дорж(2.132.80.51) 2020 оны 03 сарын 19

Ээжтэй хэзээ ч үхэхгүй\nЭх оронтой хүн хэзээ ч ганцаардахгүй.

0  |  0
zochin(103.57.94.219) 2020 оны 03 сарын 20

iim goeo bairiig bas golj baina gesen shuu dee muu novshnuud

1  |  0
zochin(103.57.94.219) 2020 оны 03 сарын 19

iim tsaanaas ni gargaad ug ch baigaa bairand 14 xonog tusgaarlagdaad ger orondoo ayulgui ochson ni deer baixgui yu tegsen zarim amia bodsonmayagtai yumnuud yanz buriin yum dongos ch baina gesen shuu odoo ter 4 xun gertee shuud ochson bol xamgiin turuund aav eej ur xuuxduudedee xaldaana iim yumiig oilgodoggui yanz buriin shashind tolgoigoo meduulsen bizda nar ix baidag yum shig baigaa yum bas darga tsergeer yariulj ariin xaalga xereglexiig oroldoj baina gesen shuu ene ued tiim yum baixgui shuu UOK ajlaa sian xiij bagaa tuuniig xarluulax gesen bizda nar bas baix shig baina tiim yumnuud uxej

1  |  0
34(150.129.142.33) 2020 оны 03 сарын 20

Тусгаарлалтын байдлыг үнэн зөвбичжээ

3  |  0
баярлаж яв эх орондо(103.212.116.220) 2020 оны 03 сарын 20

ийм сайхан тусгаарлагдах байр хаана ч байхгүй ээ. нэг том зааланд л хүмүүсийг чихчихдэг юм байна лээ.

7  |  0
Top