"Эрдэмтэд Азид КОВИД-19-ийн хоёр дахь давалгаа гарна гэж үзэж байна"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.20/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд КОВИД-19 халдвар бүртгэгдэж, нийт 174 орон КОВИД-19 халдвартай тэмцэж байна. 

БНСУ, Иран, Итали, Испани, Дани, АНУ. ХБНГУ, Франц зэрэг оронд өвчлөл хурдацтай тархаж байна. КОВИД-19 халдвар бүртгэгдэж байсан эхний гурван сард 100 мянган хүн өвдөж байсан бол сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр халдвар авсан байна.

Европ тивээс Ази тив рүү КОВИД-19 халдвар зөөвөрлөгдөж байна.

Үүнд эрдэмтэн, судлаачид Азид хоёр дахь давалгаа гарах нь гэсэн тооцоолол хийж байна. Учир нь Сингапурт 33 шинэ тохиолдол, БНХАУ-д 140 гаруй шинэ тохиолдол Европын улс, орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна" гэлээ. 

Top