Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийлээ.
Коронавирусний генетикийн дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа анх удаа вакциныг хүн дээр туршиж эхэлсэн тухай өнөөдөр ЭМЯ-ны мэдээлэлд дурдлаа. Туршилтыг хоёр хоногийн өмнө хийсэн байна.
ДЭМБ-аас уг вирусний тархалтын дөрвөн үе шатад тохирох арга хэмжээ авахыг уриалсны дагуу Монгол Улс холбогдох арга хэмжээнүүдийг зөв зүйтэй авч хэрэгжүүлж буйг өнөөдрийн мэдээллийн үеэр онцоллоо.
Халдварын тархалт Европд буурахгүй байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Герман улсад 4528 шинэ тохиолдол, Испани улсад 3400 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.