Д.Нямхүү: Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 03 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагт шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн /2020.03.22/ ээлжит хэвлэлийн бага хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "БНСУ-аас ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Өнөөдөр 153 хүний хариу сөрөг гарсан. Өмнө нь 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин 90 хүн аймаг орон нутагт ажиглалтад орсон" гэв. 

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд "Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Энэ бол сайн мэдээ. Бидний эмчилгээ зөв байна" хэмээн тодотголоо. 

Top