Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.22/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 3115 хүн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Харин 1951 хүн тусгаарлах байранд байна. Үүнээс гадна, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 365 иргэн, Дархан-Уул аймагт 173 иргэн, Сэлэнгэ аймагт 196 хүнийг тусгаарлаад байна. Харин өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 44 иргэнийг Орхон аймагт тусгаарласан" хэмээн тодотголоо.