БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн өнөөдөр /2020.03.22/ 10:00 цагийн мэдээлснээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол гуравугаар сарын 22-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 98-аар нэмэгдэж, нийт 8897-д хүрсэн байна.
Сөүл хотод шинээр 10, Дэгү хотод 43, Гуанжү хотод 1, Дэжөн хотод 2, Кёнги мужид 16, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 1, Өмнөд Чолла мужид 1, Умард Гёнсан мужид 11, Өмнөд Гёнсан мужид 1, хилийн хорио цээрийн бүсээс 11 тохиолдол нэмж илэрсэн байна.
Одоогийн байдлаар 331780 (+4271) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 308343 (+5337) иргэний хариу сөрөг гарч, 14540 (-1164) иргэний хариу хүлээгдэж байна.
Нийт 2909 (+297) иргэн бүрэн эдгэрсэн бол 104 (+2) иргэн нас барсан.
Одоогоор 5884 (-201) иргэн тусгаарлагдсан байна.
Эх сурвалж: БНСУ дахь Монголын ЭСЯ
Сэтгэгдэл ( 3 )
НЯМХҮҮ ЭМЧЭЭ БРАВОООООО БҮХ ЭМЧ АЖИЛЛАГСАД НАР ХҮЧНИЙХЭН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ЕР НЬ БҮГД МУНДАГ БАХАРХАЖ БАЙНА
хөсүт -д баяр хүргий
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах гуай их сайхан үг хэллээ. Сэтгэгдэл устгаж байгаад харамсалтай байна. Бас танай сайтыг их өрөвдөж байна хөөрхийдөө.