ДЭМБ: Хоёр болон түүнээс дээш хүнийг хамтдаа байвал БӨӨГНӨРӨЛ гэж үзнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө өдөр бүр өөрчлөгдөж байна.

Тав болон түүнээс дээш хүнийг хамтдаа байхыг бөөгнөрөл гэж үзэж байсан бол өнөөдрөөс эхлэн хоёр хүнийг бөөгнөрөл гэж үзэх юм байна.

Хөл хорионы байдлыг дэлхийн улсууд үргэлжлүүлэн хөдөлгөөнийг хязгаарлах, сургууль, цэцэрлэгийг оруулахгүй байх, бие биетэйгээ хоёр метрийн зайнаас ярилцах зэргийг зөвлөсөөр байна.

Мөн ДЭМБ-ийн нэрийг барьж, цахим гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул зөвхөн албан ёсны мэдээлэлд итгэхийг хүсжээ

Top