ТЭМДЭГЛЭЛ: Тусгаарлах байранд төрдөө "Толгойгоо илүүлэн" эрхлэн жаргаж сууна

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Өглөө сэрэхэд л Орос хилээ хаах болчихсон байв. Арван хэдхэн цагийн дотор, Москвагийн хаалга хаагдахаас урьтаж амжихын тулд хэдхэн минутанд гэр орноо самрах шахан ачаа тээшээ бэлтгэв. Одоо л амжихгүй бол хэдий хугацаагаар түгжигдэхийг таах аргагүй. Таксинд явах зуураа онгоцны билетээ худалдан авч амжлаа. Энгийн үед нэг хүний зуу гаруй еврогоор авдаг нислэгийн тасалбараа мянга гаруй еврогоор авсан. Эх орондоо, ижийдээ, хайртай бүхэндээ харьж очиж л байвал ямар үнээр, ямар зам туулж байж хүрэх зэрэг огтхон ч хамаагүй болчихсон байсан. Аялалаар ирсэн ах маань ч буцах билетээ зүгээр л хаяхаас өөр арга байгаагүй.

Гэртээ, монголдоо харьж ирэхээс өмнө хэсэг хугацаанд гадуур дотуур хэсэхгүй байя гэж бодож хөргөгч дүүрэн мах голдуу хүнс, бусад ахуйн хэрэглэл сэлт нөөцлөөд цуглуулчихсан байсныг нь яана. Стокгольмоос хөөрч нисэх хүртэлх замд тааралдсан таксины жолооч, нисэх буудлын ажилтнууд, хаашаа ч юм нисэхээр яарсан хүмүүсийн царайнаас, нүднээс гуниг түгшүүр уншигдаж байлаа. Ердөө л хэдхэн өдрийн өмнө ямар их амгалан дэлхийд амьдарч байгаа вэ дээ гэж бодоход л хоолой арган зангирч байсан. Энгийн үеийнхээс тэс өөр мэдрэмж тээсэн нислэг...


Онгоц Москвад газардахад хамгаалалтын бин битүү цагаан хувцастай хэдэн арван хүн ариутгалын бодис шүршин угтав. Дамжин нисэх, үлдэж байрлах алин болохыг лавлаж асуумж бөглүүлж байсан. Хойд их гүрэн маань онгоц тосох нүсэр том баг ажиллуулж байна билээ. За ингээд дахиад л такси, онгоц, такси... Алс Европоос Алтанбулагийн хил хүртэл зам хэдий хол ч хаанаас нь ч юм харсан түшсэн юм байсан юм байлгүй, шулуухан явсаар, буян нь дэлгэрсэн хүмүүстэй тааралдаж дэм хүртэж явсаар ирсэн. Таарч суусан таксины жолооч орос залуу хүртэл өөрөө харих гэж байгаа хүн шиг л сандран зам товчилж, онгоц хэдэд хөөрөхийг дахин дахин асууж Москвагийн үдшийн ид түгжрэл дунд дүрэм зөрчин давхиж байсан. Кинон дээр гардаг шиг л... Зүгээр л кинон дотор л яваад байсан. Тэгэхэд л Орос Монгол хэн ч бай ялгаагүй аюул тохиоход адилхан л хүн байдаг гэдгийг, хүнлэг нандин сэтгэлээ гадна дотны хэнд ч хамаагүй зориулахад бэлэн байна гэдэг ямар их хайр хүрэм байдгийг бэлхнээ харж явлаа.

Хэцүү хүнд үед хүн хүндээ илүү их хайртай болдог санагдсан. Харин одоо адал явдал аль хэдийнэ дуусч түр тусгаарлах байранд тааваараа эрхэлж байна. Алтанбулагийн хил дээр ирээд дархан хилийнхээ алтан соёмбот хаалгыг хараад л хайр хар аяндаа асгарсан. Энэ миний эх орны өндөр үүд. Тосоод угтах эх оронтой хүн, эвийлээд халамжлах төртэй иргэн байна гэдэг ямархан их хувь заяа вэ гээд л залбирсан даа. Хил дээр угтаж үйлчилсэн ажилтан албан хаагчдын соёл, харилцаа, чадвар, чармайлт зэргийг хилээр зэрэгцэж орж ирсэн хүмүүс цөм л ам мэдэн магтаж байсан. За ингээд Москвагаас зам нийлсэн нутаг нэгтнүүд болох гуч орчим хүнтэй хамт Сэлэнгэ аймгийн Ахмадын сувилалын байранд байрлахаар боллоо. Төрийн цагдаагаар хамгаалуулж, эмч сувилагчаар хоол ундаа зөөлгөж идээд, өрөөгөө цэвэрлүүлж, хогоо асгуулж хэвтэх ямар гавьяаг би эх орондоо өглөө гэж бодогддог л юм байна.
 


Олны дунд сайн муу аль аль нь л байх. Гэхдээ надтай хамт тусгаарлалтын хугацааг өнгөрүүлж буй хориос жаран насны гучин хүний дунд элдэв ааш үзүүлсэн нь үгүй. Тэд цөм чадлаа шавхан зүтгэж буй төрдөө хүндэтгэлтэй хандаж байгаагаа үг үйлдлээрээ харуулж байгаа. Наад зах нь л олны хоолыг дааж ядан зөөж буй эмч бүсгүйд болдогсон бол туслахсан гээд тусгаарлах шилэн хананы цаанаас өрөвдөн харж зогсох. Жижиг сажиг өө болгоныг шүүрч аваад бухимдах хүн ч харагдахгүй л байна. Үнэнийг л хэлье. Миний хувьд одоо жижгэвтэр өрөөнд дөрвүүлээ байрлаж байна.

Том зааланд бөөнөөр нь шахаж оруулаагүй нь их юм. Тэгсэн байлаа ч өөр аргагүй тохиолдолд үсрээд л орох байсан биз. Арай сүүлдэж ирсэн болохоор хоёр давхар орны дээд давхарт нь би. Дээш мацаж гарах амаргүй ч гэлээ би ор олдож байгаа нь их юм гээд л байж байна. Нуугаад яахав, өдрийн хоолны хэмжээ эхэндээ эрчүүдэд арай бага байгааг хажуу өрөөний залуу аргадаж зөөлнөөр ярилцаад л шийдчихэж байгаа юм. Мэдээж зарим газар хоол цай санаанд нийцэмгүй байж болох л доо. Магадгүй аз таарч бид арай илүү хоол ундтай газар нь байгаа ч байж болох. Хоолоо чамлаж голох асуудал ч байж бас болох. Гэхдээ үйлчилсэн, үйлчлүүлсэн хоёр тал аль аль нь л хүн. Хүн бүрийн ааш араншин адилгүй ч ердөө эелдэг зөв харилцаа л бүхнийг зохицуулна шүү дээ.
 


Дахиад хэлье. Эелдэг, зөв харьцаа! Инээмсэглэсэн соёлтой харилцаатай хүний өөдөөс уурлаж бухимдах хүн ховор гэдгийг манайхан үргэлж санах л ихээхэн чухал байгаа юм. Орон нутагт бие засах өрөө, угаалгын өрөө гэх мэт нь мэдээж хангалттай аятай биш. Гэхдээ л би өтгөн шингэнээ гадагшлуулаад болоод л байна. Мэдээж гадны соёлт оронтой харьцуулшгүй орчин угтах нь тодорхой. Гэсэн ч толгой хүзүүгээ гар карантны хүйтэн усанд тосож угаачихаад дажгүй л сууж байна. Бүх зүйл санаснаар байхгүй ээ. Энэ бол онцгой үе. Ийм зүйлд энэ дэлхийн хамгийн агуу гүрэн ч бэлэн байдаггүйг бид харж байна.

Байрлах байр цөөн, хүн нь олон, гэнэтийн байдалд тулгарч байгаа бэрхшээл, хүч бололцоо дутуу байгаа, чадлаа шавхан зүтгэж байгаа зүтгэл. Энэ бүхэн хүн бүрийн нүдэнд ил байгаа. Ихэнх нь, ер нь цөм л ойлгож байгаа. Ганц нэг хүний үйлдэлийг өөр сэдэвгүй юм шиг зарлан тунхаглаж, нийгмийг бүхэлд нь бухимдтал сэвэх нь ч зохисгүй л харагдаж байна. Хүндлэх хайрлахаас аргагүй хандлага гэж байх. Олон хоног тусгаарлах байранд байрлах учир утасны дугаар шинээр авах шаардлагатай болов оо. Сүхбаатар сумын шуурхай штабт учир явдлаа дамжуулж хэллээ. Гэтэл яасан гээч. Дугаар авсан хүн бүрт регистрийн дугаар зэргийг нь оролцуулаад нэг ёсондоо азын дугаар сонгож авч өгөөд явуулсан байсан гээд л бод. Энэ л нөгөө хандлага, сэтгэл юм.

Нэмж хэлэхэд энэ үед тусгаарлагдсан хүний тоо арай цөөн байсан. Одоо ингэж эрхлэх боломж байхгүй болсон байлгүй. Хилийн цаана торойтол үлдсэн олон монголчуудаа эвийлж хөөрхийлөхгүй юм гэхэд сэтгэлийг нь өргөж хэлэх үгээ харамлахгүй байцгаая. Басхүү эх орноо гээд тэмцэж тэмүүлээд ирсэн монгол ахан дүүсээ, угтаж тосоод түшиж хамгаалж байгаа төрөө, асарч тэтгэж байгаа онцгой үеийн албанд зүтгэж байгаа бүх л баатарлаг алба хаагчиддаа сайн сайхан үгээр тэтгэх сэтгэлтэй байцгаая. Аав шиг нөмөртэй эх оронтой, ижий шиг энэрэнгүй төртэй байхын сайхныг мэдэрсэн хэн ч иргэнээ гэсэн ийм их зүтгэл, ийм их хайрыг үг дуугүй харж сууж үнэхээр тэвчдэггүй юм байна. 
 

Сэтгүүлч: Г.Урантуяа

Сэлэнгэ аймаг дахь тусгаарлах байр.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 08

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН\nМОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.\nБУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх\n\nНамайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн\nавсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл\nнамайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь\nтэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан\nтөөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй\nинтернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон\nнайзаасаа мөнгө зээл,

0  |  0
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 08

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН\nМОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.\nБУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх\n\nНамайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн\nавсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл\nнамайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь\nтэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан\nтөөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй\nинтернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон\nнайзаасаа мөнгө зээл,

0  |  0
зочин(66.181.183.134) 2021 оны 04 сарын 05

ухаантай мундаг баяр хүргэе

1  |  0
Ээж(202.9.47.3) 2021 оны 04 сарын 05

Ухаалаг зөв сэтгэлтэй юм. ямарч үед зохицож чадна гэдэг хамгийн чухал.аз жаргал,эрүүл энхийг хүсье

5  |  0
Zochin(98.206.15.23) 2020 оны 04 сарын 02

1000 euro goor bilet zodood avsan humuus, ter muu emch zuugch, hil shal go anii ontsgoi baidliihandaa yadaj huuhdiig n bayarluulah 5-10 myangan tugrug shidsen baigaa.Gehdee bayarlasan setgelee ingej ilerhiilne saihaan saihan. Tusalj demjdeggui yumaa gehed guta a j goromjlohgui baih n buur saihan.

4  |  0
Zochin(98.206.15.23) 2020 оны 04 сарын 02

1000 euro goor bilet zodood avsan humuus, ter muu emch zuugch, hil shal go anii ontsgoi baidliihandaa yadaj huuhdiig n bayarluulah 5-10 myangan tugrug shidsen baigaa.Gehdee bayarlasan setgelee ingej ilerhiilne saihaan saihan. Tusalj demjdeggui yumaa gehed guta a j goromjlohgui baih n buur saihan.

2  |  0
Ами(202.21.108.216) 2021 оны 04 сарын 05

Эх орон ямар үнэтэй, эрээд олдохгүй эрдэнэ болсон эцэг эхтэй нь ижилхэн болохыг энэ тахал бидэнд ойлгуулж байгаа.

5  |  0
irgen(31.165.215.200) 2021 оны 04 сарын 05

ter oros taxisinii jolooch hoorhon umaa amjuulchih geed davhiad kino shig gedeg ni ih gos sanagdlaa

6  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 02

eh orondoo ireed ingej baidlaa zov oilgoj baigaa uhaan uhamsartai hymyys saihan um, ternees bish eh oron ni byh hychee gargaj baihad zarim hyn estoi muuhai baigaa ni haramsaltai

3  |  0
Зочин(202.9.47.1) 2020 оны 04 сарын 02

Цэвэрхэн өрөө, хөөрхөн л хоолтой байна штэ. Тэхдээ их баян гар юм аа. 1000 ёврогоор шууд билет аваад нисчдэг. Тив дамжаад онгоц такси онгоц бүгдий нь шууд мөнгөөр зодоод зодоод явцан байнашт.

3  |  4
багш (192.82.74.74) 2020 оны 04 сарын 02

Гаднаас хүн авахаа яаж зохицуулах ёстой юм болдоо. гаданаас зөөвөрлөөд байвал хаа нэг газраа алдаа гарвал өнгөнө л гэсэн үг. Гэхдээ тэр Индонезид байгаа охидуудыг зайлшгүй авчрах ёстой юм байна. насанд хүрээгүй хүүхдүүд шүү дээ.

5  |  0
nutag(66.181.181.140) 2020 оны 04 сарын 02

goy bichij,,nutgiin us uuj, nutgiin maliin mah hereglej bgaa yumaa bolgoj sursan uls..hujaad bol 1naar ugvul ih yum b.aleeshd,yun tusgaarlah,yadaj haaltch vgvi..kurtkataini hevtvvleed 1haluun savtai us ,eh orondoo,turduu emch.em,ajiltnuud ontsgoi.tsagdaagiinhan gd bvh irgededee bayarlaad barshgvi..olon terbum hvn negdej bhad bid bvr ilvv 1 hariutslagatai,uhamsartai bj eergeg uudrug baij ene veiig davj ungurvvltsgeeydee

5  |  0
ГАДНААС БҮҮ ХҮН АВ(103.80.210.18) 2020 оны 04 сарын 02

ЭЭНЭ ӨВЧИН НАМЖТАЛ ГАДНААС ИРГЭН БҮҮ АВ. ИРЭЭД ЭМЧ НАР БИДНИЙГ ЗОВООХ НЬ ХЭЦҮҮ БАЙНА. ӨВЧНИЙ ХАЖУУГААР ДОРОМЖЛУУЛАХ.

3  |  2
Top