Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 11:00 цагийн байдлаар хүргэж байна.
Ковид-19 халдвар дэлхийн 211 улс, бүт нутагт бүтгэгдлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн дахинд 1.346.566 хүн өвчлөн, 74.697 хүн нас барж, 278.695 хүн эдгэрч эмнэлгээс гарсан, 1 сая орчим хүн эмнэлэгт байна. Дэлхийн 10 улс оронд халдвар хурдацтай явагдаж байна. Үүнд АНУ, Итали, Иран, Испани, Франц, Герман, Швейцари, Их Британи, Турк улсууд байна.
Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарсан, ХӨСҮТ-д 13 тохиолдол эмчлэгдэж байна. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, ажиглалтад 1530 хүн байна. 547 хүн эмнэлгийн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.
Өнөөдөр ДЭМБ-ын өдөр. Энэ өдрийг ДЭМБ-аас коронавирусний голомтод цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байна. Дэлхийн олон оронд эмнэлгийн хувцас хэрэгсэл, амны хаалт, хамгаалах хэрэгслийн дутагдлаас шалтгаалаад маш олон эмч, эмнэлгийн ажилчид тор, гялгар уут гэх мэт зүйлүүдийг ашиглан, өвчтөндөө эмнэлгийн тусламж тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бид хамгаалах хувцасгүй гэж хойш ухрахгүйгээр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа олон орныг жишээ болгон хэлж болно.
Өвчлөл гарснаас хойш 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авсан. Үүнээс 100 нь харамсалтайгаар амь насаа алдсан. Мөн эдгэрч гарсан олон эмнэлгийн ажилтан өөрсдийнхөө эсрэг биетэй сийвэн, цусыг авч өвчтөндөө эмчилгээ хийж байгаа. Эдгэрч гараад эмнэлэгт шууд ажиллаж байгаа олон сайхан жишээг дурдаж болно. Ийм учраас ДЭМБ-аас энэ өдрийг голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлаж байгаа юм.
Маш олон оронд хамгаалах хэрэгсэл, эрүүл ахуй, халдвар судллын дэглэм зөрчигдөж байгаа учраас дэлхийн олон оронд эрүүл мэндийн тогтолцоог эргэж харах, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах талаар өөрчлөлт хийх нэн шаардларгатай гэж үзэж байгаа. Зарим эрдэмтэн сулаач бид коронагийн өмнөх цаг тоолол, коронагийн дараах цаг тоолол ч гэж нэрлэж болохоор үе шатанд ирээд байна гэдгийг хэлж байгааг та бүхэн мэдэх байх. Харин манай Засгийн газар нэгдүгээр сарын 03-аас эхлэн эрүүл мэндийн байгууллагынхаа ажилчдынхаа цалинг нэмэх, хамгаалах хувцас хэрэгслээр хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг үе шаттайгаар авсан. Үүний үр дүнд бид тодорхой хэмжээгээр коронавирусний эсрэг тэмцэх бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа юм.
ШУУД