Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 11:00 цагийн байдлаар хүргэж байна.
Өчигдөр /2020.04.06/ мэдээлэл өгснөөс хойш хоёр улсад шинээр халдвар бүртгэгдэж, дэлхийн нийт 211 улсад халдвар гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт дэлхийн дахинд 1.227.860 хүн өвчилж 69424 хүн нас барж, 261593 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Швейцарь, Их Британи, Турк улсуудад халдвар эрчтэй тархж байна.
Сүүлийн үед Азийн орнуудаас Япон улсад халдвар хурдтай тархаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 360 тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 4570 боллоо. Япон улсын 47 мужийн гурваас бусдад нь коронавирусний халдвар тархсан байна.
Мөн Сингапурт гадаадын ажилчид байрладаг хоёр ч дотуур байранд халдвартай 100 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 20 мянга гаруй хүн хорионд оржээ.
Монгол Улсын хувьд халдварын 14 тохиолдлын хоёр нь эдгэрч, сувилалд тусгаарлалтад байсан бол өнөөдөр тусгай нислэгээр ирсэн Туркийн дахин нэг иргэнээс коронавирусний халдвар илэрснээр тохиолдлын тоо 15 боллоо.
Нийт 2075 хүн ажилглалтад байгаа бөгөөд биеийн байдал хэвийн. Тэднээс 21 хоногтой хүүхэд халуурч, эмнэлгийн тусламж авсан байна.
Эрчимт эмчилгээний тасагт 211 хүн эмчлүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.
ШУУД ҮЗЭХ