Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.07/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн өгсөн мэдээллийг онцолж байна.
Тэрбээр “Өчигдөр 147 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Эдгээр 147 хүний 95-д давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 21 хүнд шинжилгээ хийлээ. Өнөөдрийн тухайд Чингэлтэй дүүрэгт үзүүлэн сургалт хийж байна. Үүнд ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч, ажилчид бэлэн байдал ханган оролцож байгаа. Халдварт өвчин гэдэг утгаараа ЭМЯ, салбарын сайд энэ сургалтыг удирдан ажиллаж байгаа. Сургалт нь мэргэжлийн хүмүүс болоод иргэдэд асар том туршлага болно. Иргэдийн сэтгэл зүй бэлэн байх ёстой. Эхний ээлжийн хөдөлгөөн бүр дээр хариуцлагатай ажиллаж байж бид коровирусний тархалтыг алдахгүй барьж чадна” гэв.
Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өчигдөр ХӨСҮТ мэдээлсэн.
Энэ талаар Д.Нямхүү эмч "Шинжилгээний хариу өглөө үүрээр ирсэн. ХӨСҮТ-д шинжлүүлж байна" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )