Баян-Өлгий аймгаас нууцаар ирсэн эмэгтэйг тусгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.23/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Иргэдийн хувьд дийлэнх нь ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг дагаж мөрдөхдөө сайн байна. Гэвч зарим иргэд хайхрамжгүй байдал гаргаж байна. Өчигдөр /2020.03.27/ Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиглалтад байсан иргэн Улаанбаатар хотын Эмээлтийн товчоогоор өөр хүний бичиг баримт ашиглан, Улаанбаатар хот руу нэвтрэх гэсэн оролдлого хийсэн. Өөрийгөө болон өөрийн хайртай хүмүүс, цаашлаад эх орноо эрсдэлд оруулах үйлдэл битгий хийгээсэй гэж хүсэж байна. Ийм тохиолдолд Зөрчлийн тухай болон Гамшгийн тухай хуулиар арга хэмжээ авах хуулийн заалттай байгаа" гэв. 

Тухайн иргэн Казахстан улсаас энэ сарын 13-ны өдөр Монгол Улсад нэвтэрч, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан бөгөөд гэрээр ажиглалтад орсон 59 иргэний нэг байжээ.

Ажиглалтын хугацаа нь 26-ны өдрөөр дуусгавар болсон. Биеийн байдал нь сайн, ямар нэгэн өвчний сэжиг, халуурсан, бүлээрсэн асуудал байхгүй байсан учраас Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, тусгаарлалтын хугацаа дууссан ч нийтийн тээврээр зорчихгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй мэргэжлийн байгууллагад хандах зэрэг зөвлөгөө өгчээ.

Харамсалтай нь, тухайн иргэн өөр хүний нэр дээр тасалбар бичүүлж, хоёр хоногийн өмнө буюу 26-ны өдрийн 10:00 цагт орон нутгийн автобусаар Улаанбаатар хот руу зорчсон байна.

Top