“Ковид-19, эрүүл мэндийн тогтолцооны хяналт” платформыг нээлээ

2020 оны 04 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллийг өглөө.


ДЭМБ-ын мэдээллээр "2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 976249 тохиолдол, 50489 нас баралт ДЭМБ-д мэдээлэгдсэн. Европ, Хойд Америк цар тахлын голомт боллоо.

Хамгийн их өвчлөлтэй оронд АНУ, Итали, Испани, Герман, Франц орж байна. Сүүлийн 24 цагт АНУ-д 12 хувь, Италид 4 хувь,  Испани, Герман, Франц улсад 8 хувиар нэмэгдлээ. ДЭМБ-ын Европын бүсийн захирал хэлэхдээ “ковид-19”-тэй холбоотой асар их мэдээлэл байгаа боловч хариу арга хэмжээний мэдээллийг нэгтгэж дүгнэсэн улс орон европын бүсэд байхгүй байна гэж тэмдэглэсэн.

Иймд дөрөвдүгээр сарын 2-нд ДЭМБ-ын Европын бүсээс улс орнуудад төлөвлөлтөд суурилсан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг нэгтгэсэн “Ковид-19, эрүүл мэндийн тогтолцооны хяналт” нэртэй мэдээллийн платформыг нээсэн. Энэ мэдээллийн санг цар тахлын үе шат бүрд шинэчлэн бодлого шийдвэр гаргахад дэмжлэг болгож, тогтмол шинэчлэн боловсруулж байх юм.

ШУУД ҮЗЭХ
 

 

Close menu