ШУУД: ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

2020 оны 04 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээлж байна.

Өнөөдөр дэлхий дахинд коронавируст халдвар 212 улс оронд бүртгэгдсэн. АНУ, Итали, Испани, Герман, Турк, Швейцар, Турк, Их Британи зэрэг 10 оронд өвчлөл эрчтэй тархаж байна. Сүүлийн үед анхаарал татаж байгаа нь Япон улсад халдвар эрчтэй нэмэгдэж байна. Мөн ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа Буриад, Эрхүүд өвчлөл нэмэгдсэн. Тус бүр нь анхны нас баралт нэг нэг хүн бүртгэгдсэн.

БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 1042 тохиолдол бүргэгдсэн. Үүний 59 нь 24 цагийн дотор шинээр бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хувьд зөөвөрөгдөн, лаборатораар баталгаажсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн хүн эмчлэгдэн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжсэн байгаа. 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад 1484 хүн байна, 92 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн.

ШУУД ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нараа(203.91.115.44) 2020 оны 04 сарын 08

солонгост эдгэрсэн хүмүүсээс дахиж вирус илрээд байна гэнэ манай эдгэрсэн хүмүүс хир баталгаатай вэ эмч нараа

0  |  0
Top